1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 17-19 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 5, 6, 7-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 07:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:52 цагт очиж, иргэн Т-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 6 дугаар гудамж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:59 цагт очиж, иргэн О-ын “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, авто замын зорчих хэсэгт Зэвсэгт хүчний 0330 дугаар ангийн “Зил-130” загварын ачааны автомашины чирч явсан зөөврийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:23 цагт очиж, 2х3 хэмжээтэй зөөврийн чингэлэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР