Онцгой байдлын алба “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”-ээр шалгарлаа

Өдөр тутмын “Өглөөний сонин”-оос ард түмний дунд явуулсан санал асуулгаар Онцгой байдлын ерөнхий газар 2015 оны “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”-ээр гурав дах удаагаа шалгарлаа.

Онцгой байдлын албаны албан хаагчид энэ онд 1233 эрдэнэт хүний амь нас, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан амжилтаар шинэ оноо угтаж байна.

Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж хүмүүнлэгийн үйлсийг бүтээн “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн” шагналыг хүртсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилтыг хүсэн ерөөе.

9X1A15539X1A1399

 

scroll to top