Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Увс аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, салхи баруун хойноос 4-9 м/с, 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 17 дугаар гудамжинд иргэн П-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 06:22 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 06:32 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д Хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 12.03-ны өдрийн 06:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 06:24 цагт 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Эрдэнэтолгой”-н 39 дүгээр гудамжинд иргэн А-ийн 11х9 метрийн хэмжээтэй байшин, 4х5 метрийн хэмжээтэй граж, 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 07:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:05 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу шанд багийн 25 дугаар гудамжинд иргэн А-ийн эзэмшлийн “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 09:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:01 цагт очиж 21 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 50 дугаар гудамжинд иргэн Н-ийн 8х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 20:00 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян-Уул”-ын 28 дугаар гудамжинд иргэн Т-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 22:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 22:46 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн Т /74 настай, эрэгтэй/ өртөж бага зэрэг түлэгдсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Гачуурт”-ын 3 дугаар гудамжинд иргэн Б-ын 12х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 00:43 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 00:56 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Харуул-Алтай” хотхоны 102 дугаар байранд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/  11.25-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон /11.27-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Майхан толгой” гэдэг газар явган явж байсан/ тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Налайх дүүрэг дэхь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Майхан толгой” гэдэг газраас “Хоохойн-Ам” гэдэг газар хүртэл 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:30 цагт түр зогсоосон. 12.04-ний өдрийн 08:30 цагаас дахин эхлүүлнэ.

4.Мэдээлэл:

Архангай аймгийн Хашаат сумын Хайрхан багийн 3 дугаар гудамжинд иргэн А-ийн 7х11 метрийн хэмжээтэй байшин 12.03-ны өдрийн 21:30 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 23:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top