Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хөвсгөлийн уулсаар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с, 9-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, Салхитын амны 2Б хэсгийн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 07:33 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 07:41 цагт очиж, иргэн Г-ийн “Портер” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Сонгины 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 00:40 цагт /04:49 цагт/ хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 00:49 цагт очиж, иргэн Ч-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 02:00 цаг ажиллаж унтраасан.    

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, Нарангийн голын 91 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 09:41 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 09:50 цагт очиж, иргэн Б-ын 4×4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 13 дугаар хороо, дүүргийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 12:42 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:48 цагт очиж, иргэн У-ийн 4×3 метрийн хэмжээтэй амбаарт эд зүйл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 18:29 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:38 цагт очиж, иргэн Г-ын 8×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 12 дугаар хороо, Булагийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 21:37 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн  алба хаагчид 6.5 км замыг туулан 21:47 цагт очиж, иргэн А-ын 12×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Дээд салхитын 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 23:53 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 00:02 цагт очиж, иргэн О-ийн 11×8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Улиастай сум. Жинстбагийн 5 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 01:09 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:14 цагт очиж, иргэн Ш-ийн хашаа шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа /төөрсөн/:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хорооны “Харуул-Алтай” хотхонд оршин суух Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 11.25-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон /11.27-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Майхан толгой” гэдэг газар явган явж байсан/ тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. 

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид таван бүлэгт хуваагдан Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Майхан толгой” гэдэг газраас “Төмөртэй-Ам”, “Бөх”-ийн амралт, “Туул” голын эрэг дагуу, “Хоохойн-Ам” гэдэг газар хүртэл 30 км-ийн тойрогт явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.04-ний өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 12.05-ний өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top