Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна

128434679_3555383614531073_5453356868195839323_n.jpg

   Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Өмнөговь аймагт ажиллаж байна.

   Шуурхай бүлэгт УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээврийн газрын алба хаагчид багтан ажиллаж байгаа юм.

Шуурхай бүлгийн гишүүд “Шивээнхүрэн”, “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллах юм.

 Өмнөговь аймгийг “Ногоон бүс” болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд “Гашуун сухайт” хилийн боомт орчмын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг аймгийн 21 эмч мэргэжилтнүүд хоёр ээлжээр хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top