1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 15-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9, 10-нд зарим газраар, 11, 12-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 11-нээс хүйтний эрч чангарна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Сэлбэ”-ийн 36 дугаар гудамжинд иргэн Г-ын 7х18 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 05:42 цагт очиж 2 цаг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 06:18 цагт очиж 50 минут тус тус ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багийн 20 дугаар гудамжинд иргэн О-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:12 цагт очиж 4 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Гялалзах”-ын 22 дугаар гудамжинд иргэн Б-ын 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 16:31 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 20 дугаар хорооны “Гялалзах”-ын 22 дугаар гудамжинд иргэн Б-ын 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 16:31 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт”-ын 2 дугаар гудамжинд иргэн П-ийн 10х60 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 20:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 20:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 45 дугаар гудамжинд иргэн Н-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан, 20:23 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн “Уртын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/ Малаа оторлож явсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат малчин А/32 настай, эрэгтэй/ 12.06-ны өдрийн 23:00 цагт сумын төвөөс гэр рүүгээ автомашинаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 11:00 цагт гэрээс нь урд зүгт 20 км тус багийн Яргайтын-Ам гэдэг газраас эсэн мэнд олсон.
Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн “Бор хошуу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ ND-3315 загварын өөрөө буулгагчийн бүхээгийг сөхөж, хөдөлгүүрт засвар хийж байсан 2 хүн автомашины бүхээгт дарагдсан тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 11:06 цагт очиж иргэн Б /46 настай, эрэгтэй/, Ц /23 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт даруулсан байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээнгий төвд шилжүүлэн өгсөн.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн “Элсний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т / Ховд голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 60 км зам туулан 23:50 цагт очиход сумын төвөөс Шураг багийн “Элсэн шанаа” гэдэг газрын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан “Ахсио” загварын суудлын автомашин Ховд голын усанд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР