Монгол Ротари байгууллагаас 20,2 сая төгрөгийн эд материалын тусламж үзүүлэв

DSC7566.jpg

Олон улсын Раторийн 3450 дүүргийн харьяа Монгол Ротари байгууллагын 9 болон 10 дугаар бүсийн Ротаричууд нийт 20,2 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл, нүүрний хаалт зэрэг эд материалын тусламжийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Ротарийн гишүүд дэмжигчид коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж “Өөрөөсөө давж бусдад туслах” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлсэн байна.

  Хандивын аянд Монголын Ратори клубуудээс гадна Олон Улсын Ротарийн 3450 дүүрэг, дүүргийн захирагч,удирдлагын багийн хамт олон болон Хонконг, Макао дахь Ротари клубын гишүүд нэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top