Товчоодоор хот руу 5880 иргэн нэвтэрч, 15785 зорчигч гарсан байна

128181895_2810689602539694_5040381578307794836_n_20201130105739_20201210111923.png

Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа.

 Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 2315 тээврийн хэрэгслээр 5880 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 3244 тээврийн хэрэгслээр 15785 зорчигч хотоос гарсан байна. Нийт 21665 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

scroll to top