Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн цэцэрлэгийн сахиул айлаас  Э /3 настай, эрэгтэй/  2015.12.24-ний өдрийн 21:30 цагийн орчим алга болсон тухай дуудлагыг  22:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 17 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн 8 алба хаагч, 2 автомашин,  ар гэрээс 4 хүн, 1  автомашин, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.12.24-ний өдрийн 23:30 цагт эсэн мэнд олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

2. Аюулт үзэгдлийн талаар: 

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн  “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-ийн 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-ийн 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай  аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг Хөх даваа гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа

Булган аймгийн Хангал сумын Хонгор-Өндөр багийн Булагийн … тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.24-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 50 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

 4. Техникийн холбогдолтой ослын талаар

Тээврийн хэрэгслийн осол: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт орших “Шарын гол” ХК-аас хойд зүгт 2 км зайд замын хажуу руу Toyoto hilux загварын автомашин унасан гэсэн дуудлагыг 2015.12.24-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлгийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашин замын хажуу руу унасаныг татаж босгосон. Жолооч Г /41 настай, эрэгтэй/ бэртэж гэмтээгүй тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top