2015 онд улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 4561 удаа гарч, 11,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 57 хүн нас барж, 35 хүн түлэгдэж гэмтэн 594 толгой мал хорогдож, 1626 гэр орон сууц шатсан. Үүнээс Нийслэл хотод нийт 3249 удаагийн гал түймэр гарч, 4,7 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1312 удаагийн гал түймэр гарч, 6,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан гарсан гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:
Гарсан гал түймрийн 50,7 хувь буюу 2313 нь ил задгай асгасан үнс нурмаас, 17,7 хувь буюу 884 нь цахилгааны ашиглалт, угсралтын буруу болон техникийн гэмтлээс, 10,5 хувь буюу 478 нь пийшин, зуух, яндангийн цонолтоос, 4,3 хувь буюу 199 нь машин техникийн гэмтэл, яндангийн болон цахилгааны очноос, 9,1 хувийг бусад шалтгаанаас гарсан гал түймэр эзэлж байна. Гал түймэрт өртөж нас барж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Иймд:
Иргэдэдээ хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар доорхи зөвлөмжийг хүргүүлж байна. Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гарч байна. Та бүхэн гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг шидэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.