1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгийн цас багатай газраар 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 15, 16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2. Гал түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн Минжийн хангай гудамжинд гарааш автомашины хамт шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:09 цагт очиж иргэн Б-ийн 3х6 метрийн хэмжээтэй гарааш, “Аксент” загварын суудлын автомашины хамт шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багийн “Нарлаг” хороололд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 173 км-т/Иргэн Г-ын 5х5 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг 12.13-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан.Орон нутгийн 3иргэд 1:23 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 13:39 цагт очиж иргэн Б-ийн “Пажеро” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол орох төв замд зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 00:34 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 12 км замыг туулан 00:49 цагт очиж “Приус-20” загварын суудлын автомашин, Приус-20 загварын суудлын автомашинтай мөргөлдсөнөөс иргэн Ш /67 настай, эрэгтэй/, А/13 настай, эрэгтэй/, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэн П/21 настай, эрэгтэй/, Т /22 настай, эрэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 12 минут ажиллаж аварч гарган ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн “Цагаан гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т, Ө-48015/00//, У-102016/12/// 12.13-ны өдрийн 08:11 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Хар нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 38 км/-т Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн Богд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Хово” загварын ачааны автомашин 850 боодол өвс тээвэрлэж яваад автозамын зорчих хэсгийн хажуу уруу унаж автомашины шатахууны сав болон нөөц саван дахь шатахуун асгарч байна гэсэн тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 42 км замыг туулан 22:26 цагт очиж 30 минут ажиллаж шатахууны саван дахь шатахууныг гарган авч, 850 боодол өвсийг зөөвөрлөн холдуулж аюулгүй болгон Өлзийт сумын цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР