Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард багтаан гурван удаа тусгай үүргийн нислэг хийхээр төлвөлсөн. Тэгвэл дахин нэг нислэгийг нэмж нийт дөрвөн нислэг үйлдэхээр боллоо.
Тодруулбал,
12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт,
12 дугаар сарын 17-нд УБ-Франкфурт,
12 дугаар сарын 20-нд УБ-Токио,
12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 720 иргэнээ татан авах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.