1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 4 дугаар хорооны иргэн О /74 настай, эрэгтэй/ 2016.12.25-ны өдрийн 15:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.25-ны өдрийн 21:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.26-ны өдрийн 01:58 цагаас эхлэн Түйн голын эргийн бургасанд самналт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-ийн 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-ийн 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг Хөх даваа гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч;
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.25-ны 15:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г-н байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.25-ны өдрийн 16:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “МОГУЛ КОММУНИКЕШИН” ХХК-ийн няравын өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.25-ны өдрийн 19:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Рашаант” багийн иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.25-ны өдрийн 21:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч;
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.25-ны өдрийн 21:32 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн П-н УНМ 15-59 улсын дугаартай “Howo” загварын ачааны автомашин дээр байсан гэрийн 10 ширхэг эсгий шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.26-ны өдрийн 00:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ян шин техник” ХХК-ийн 10х2.5 хэмжээтэй ажилчдын цайны газар, уурын зуухны сэндвэчин агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.26-ны өдрийн 05:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч ажиллаж, уг гал түймрээс БНХАУ-ын 2 иргэний амь насыг авран хамгаалж, тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР