Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай газраар 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 19, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Бэлх”-ийн 34 дүгээр гудамжинд иргэн Н-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 13:15 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 6 дугаар гудамжинд иргэн Ц-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 18:20 цагт цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 18:29 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан. 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Тэмээт багийн “Үүдэн ханан хад” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т/ Малчин Д-ын малын 7х8 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 38 км зам туулан 21:07 цагт очиж 1 цаг 43 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 30 дугаар гудамжны “Задгай”-д Иргэн Б-ын 4х3 метрийн хэмжээтэй дугуй засварын сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 00:27 цагтхүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 00:35 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус хорооны харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн 1 дүгээр гудамжинд иргэн О-ийн 20х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны 04:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 05:00 цагт очиж унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Тоосго”-ын 12 дугаар гудамжинд иргэн Ц-ийн 4х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 23:48 цагт очиж 54 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top