Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар  цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 24-29 градус,Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, Онон, Улз голын сав газар болон говийн бүс нутгийн цас багатай газраар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  21-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар, 22-24-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 23, 24-нд ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. 

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай”-д “Дашцаглин” хийдийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 23:07 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Эрдэнэтолгой”-н 1 дүгээр гудамжинд “Хан-Тайшир” ХХК-ийн 10х8 метрийн хэмжээтэй сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 02:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02:07 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Санзай вилла” хотхонд Иргэн Б-ын 9х12 метрийн хэжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 05:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 06:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Задгай”-д Иргэн Н-ын 10х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:50 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Бэлх”-ийн 36 дугаар гудамжинд иргэн Д-ын 3х6 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд иргэн З-ын 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 15:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 16:33 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Эрдэнэтолгой”-н 31 дүгээр гудамжинд иргэн А-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 18:00 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 10 дугаар гудамжны иргэн Г-ын “Приус-30” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 21:36 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 21:44 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар гудамжинд иргэн Д-ийн “Карина” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 21:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны “Хангай”-н 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 4х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 00:06 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 автомашинтай 6 км зам туулан 00:15 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохио багийн “Задгай”-д “Маяти-2” загварын ачааны автомашин онхолдсон тухай дуудлагыг 12.19-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан  15:45 цагт очиж иргэн Б /33 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top