Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 24-29 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Харзтайн суурь гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 83 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 08:53 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 09:36 цагт очиж, “АБМ дисковер” ХК-ийн “Дөрвөн улирал” амралтын газрын 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 3 цаг 55 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 294 км-т, сумын төвөөс зүүн зүгт 8 км-т/Малчин Э-ын өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 10:22 цагт очиж, 1 цаг 19 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Арбулгын 4Б дүгээр хэсгийн 1Г гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 16:46 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсгээс утаа гарч байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчний 103 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 17:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:05 цагт очиж, иргэн М-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:33 цагт очиж, иргэн Э-ийн 12х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн хана тааз, эд зүйл шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, автобусны буудалд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 04:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 04:10 цагт очиж, эзэн тодорхойгүй 5х3 метрийн хэмжээтэй ТҮЦ шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:55 цагт очиж, иргэн Б-ийн “Хондо Инсайт” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Дүүргийн зүүн талын автозамд зам тээврийн осол болж 1 хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 01:47 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 01:57 цагт очиж, тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн Т /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Тоёота Вресо” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн шон мөргөж автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 5 минут ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 112 дугаар 5 давхар орон сууцны дээвэр эмэгтэй хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.4 км замыг туулан 13:09 цагт очиж, Н/14 настай, эмэгтэй/-ыг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top