Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан албан хаагчдыг төрийн дээд медалиар шагнаж урамшуулах ажиллагаа боллоо.
Шагнал гардуулах ажиллагаанд, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Шадар сайдын ахлах зөвлөх П.Даш, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтангадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Шударга журам” зэрэг медалиар нийт 26 албан хаагч шагнагдав.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Н.Алтайхүү, “Онц гал сөнөөгч” тэмдгээр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авагч, лнцгой байдлын дэслэгч Ц.Энхмэнд, Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад настан Д.Энхбат нарыг шагналаа.
Мөн Онцгой байдлын хурандаа цолоор 6, дэд хурандаа цолоор 6, хошууч цолоор-3, ахмад цолоор 5, ахлах дэслэгч цолоор 9, дэслэгч цолоор 5, ахлах ахлагч цолоор 9 албан хаагч шагнагдлаа.
Онцгой байдлын ерөнхий газар
2015.12.28