1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Дорнод-Монголын тал нутаг, говийн бүс нутгийн цас багатай газраар 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 24, 25-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч эрс чангарна.
2. Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 1 дүгээр гудамжинд гарааш шатаж байна дуудлагыг 12.22-ны өдрийн 07:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:32 цагт очиж, иргэн М-ын 7х18 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг 60 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Нарлаг” хороололын 4 дүгээр гудамжинд ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 08:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:57 цагт очиж, иргэн Т-ын 2х4 метрийн хэмжээтэй зоорь шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 374 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 09:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 8 км туулан 10:30 цагт очиж, иргэн Б-ийн “Портер” загварын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 11:12 цагт очиж, иргэн Б-ийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 3 дугаар баг дахь “Ахмадын байр”-ны гарааш суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:57 цагт очиж, иргэн Э-ын “Сонота-5” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:01 цагт очиж, иргэн Э-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 12 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 19:09 цагт очиж, иргэн Ц-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Хад бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин Н/24 настай, эрэгтэй/ 12.22-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагаа зохион байгуулах явцад тухайн иргэн мөн өдрийн 20:20 цагт Арвайхээр сумын Дэлгэрэх багийн харьяат иргэн О-ийнд эсэн мэнд өөрөө очсон тухай аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнхлэг багийн “Өлзийтийн дунд-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 164 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Тус сумын харьяат малчин А /30 настай, эмэгтэй/ 12.22-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:15 цагт “Саруулын дов” гэдэг газар /гэрээс нь 14 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаат багийн “Тэмээт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 129 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ Тус сумын харьяат малчин Г /45 настай, эрэгтэй/ 12.22-ны өдрийн 14:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:40 цагт “Хар толгойн бууц” гэдэг газар /гэрээс нь 15 км зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Хөөтийн шар хөхий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 133 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/ Тус сумын харьяат малчин Э/51 настай, эрэгтэй/ 12.22-ны өдрийн 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.23-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР