Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь насыг авран хамгааллаа

9X1A9580-6r8jooclnl2m0cq0alzwdjjo7whwfyxxikeb5kb0klc.jpg

Улсын хэмжээнд 2020 онд нийт 4984 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгджээ. Үүний улмаас 243 хүн амь насаа алдаж, 1003 хүн гэмтэж, 80954 толгой мал, амьтан хорогдон, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 114.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 517.93 сая төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 302  буюу 15.6 хувиар, эд хөрөнгө 51.2 тэрбум төгрөг буюу 80.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Ахуйн гал түймэр 2020 онд 3036 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 28 хувь буурчээ.

Харин тээврийн хэрэгслийн ослын 72 дуудлагад 390 хүн, 90 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 59 хүнийг аварч, 27 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top