Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа

Өндрөөс унасан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 3 дугаар орцны тагтан дээр /1 дүгээр давхарт/ хүн унасан байна гэсэн  дуудлагыг 2015.12.28-ны өдрийн 16:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн О /34 настай, эрэгтэй/ барилгын 4 давхраас 1 дүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган НТТТ-ийн 103-ын эмч Б.Цэцэгээд, хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар: 

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн  “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-ийн 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-ийн 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай  аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг Хөх даваа гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.28-ны өдрийн 09:21 цагт Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 98 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.28-ны өдрийн 09:58 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 66 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.28-ны өдрийн 10:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 9 дүгээр гудамжинд автомашин  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.28-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч,

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Залуучуудын  хорооны 13 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.28-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд авто засварын газарт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.28-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймэрт иргэн О /28 настай, эрэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар түлэгдсэнийг НТТТ-ийн 103-ын эмч С.Энхмандахад, хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн  цагдаагийн ахмад Д.Лхагвасүрэнд тус тус хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэцэг багийн төмөр замын гарамын хойно хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.29-ний өдрийн 04:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

      

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top