Гадаадын улс орнуудаас 27 729 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулав

IMG_2830-1.jpg

 Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын 21-нийг хүртэл 111 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэн 21,092, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,637 буюу нийт 27,729 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Тусгай үүргийн нислэгээр татан авсан  21,092 иргэий 3373 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2013 нь эрүүл мэндийн шалтгаантай иргэн, 2278 нь өндөр настан, 627 нь жирэмсэн, 861 нь энхийг сахиулагч, 11940 нь санхүүгийн хүндрэл болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Харин энэ сард хийгдсэн дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 507 иргэн эх орондоо ирж, иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар”, “Кемписки”, “Тайж” зочид буудалд тусгаарлаад байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top