1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Хангай нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газруудаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хороо, Үйлдвэрчний гудамжинд үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 11:45 цагт очиж “Гэрийн импекс” ХХК-ийн хүнсний үйлдвэрийн 4х4 метрийн хэмжээтэй өрөө, эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа /төөрсөн/:
Өмнөговь аймаг, Ханбогд сум. Жавхлант багийн “Бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд жолооч Н-ийн жолоодож явсан “Митцубиши Русо” загварын ачааны автомашинтай хамт зорчиж явсан иргэн Х /52 настай, эрэгтэй/ нь 12.24-ний өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 22:48 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд хамтран “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.25-ны өдрийн 03:20 цагт эрлийг түр зогсоосон.
12.25-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, мөн өдрийн 10:03 цагт тус сумын Гавилууд багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” зочид буудалд эсэн мэнд байна гэсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн тасгаас хүлээн авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Гачууртын “Их хайрхан” амралтын газарт иргэн О /16 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 14:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 22 км замыг туулан 18:13 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчаас тухайн иргэнийг 15:00 цагийн үед автобусанд сууж явсан гэсэн мэдээллийг авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоосон.