Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа

Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Цагаан шонхор”-ын эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-н бичил уурхайд гүнд 3 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.12.30-ны өдрийн 01:03 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Н /37 настай, эрэгтэй/, М /23 настай, эрэгтэй/ нарын цээж, гар, хөл хэсэг гэмтсэн байсныг уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Иргэн Б /22 настай, эрэгтэй/-г гаргахаар аврах ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар: 

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн  “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-ийн 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-ийн 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн Ч-н 360 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.29-ний өдрийн 12:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 11 алба хаагч ажиллаж унтраасан.

4. Үйлдвэрлэл, технологийн холбогдолтой осол: 

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар байрны жүжүүрийн өрөөнд 15 мм дулааны шугамын уян хоолой задарсаны улмаас олон хүн түлэгдсэн байна гэсэн дуудлагыг 2015.12.29-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн А /16 настай, эрэгтэй/-ийн баруун гуяны хэсэг, Б /32 настай, эмэгтэй/-ийн нурууны хэсэг, О /49 настай, эмэгтэй/-ийн баруун тохой, Б /22 настай, эрэгтэй/-ны цээж, хүзүүний хэсэг халуун усанд түлэгдэж, улайлт өгсөн байсныг ГССҮТөвд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top