Улсын хэмжээнд 12 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 11 аймгийн 17 суманд нийт 215 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 160 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 45 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан, гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй.