Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 1 дүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эргээд чангарна.

2. Гал түймэр:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багийн 7 дугаар гудамжинд иргэн Д-ийн “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 10:15 цагт очиж 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:11 цагт очиж иргэн С-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 13:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:26 цагт очиж иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт иргэн Б/58 настай, эмэгтэй/ толгой, цээж, 2 гар, С /13 настай, эмэгтэй/ толгойн хэсэг, У /3 настай, эмэгтэй/-гийн баруун хөлний шилбэ тус тус түлэгдсэн байсныг ЯТТТ-д болон Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадас-3 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:36 цагт очиж иргэн Б-ийн 8×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:24 цагт очиж иргэн Т-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:32 цагт очиж иргэн Б-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 00:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 00:11 цагт очиж иргэн.Н-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Билэх багийн “Бадьрийн өвөлжөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т Малчин П /40 настай, эрэгтэй/ 12.29-ний өдрийн 10:00 цагийн орчимд мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, ймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 12.29-ний өдрийн 17:00 цагаас эхлэн “Бадьрийн өвөлжөө” гэдэг газар 35 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.30-ны өдрийн 01:30 цагт түр зогсоож мөн өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top