ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ.
Уулзалтад Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Шуурхай штабын ерөнхий менежер Я.Амаржаргал болон шуурхай штабын бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэ үеэр шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид уулзан, тодорхой үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.