Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 9-14 градус, бусад нутгаар өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 7-12 м/с хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хугацааны эхээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 1 дүгээр сарын 2-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж шинээр баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:25 цагт очиж, “Ремакс” ХХК-ийн эзэмшлийн шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 1, 2 дугаар давхрын гадна талын хананы хэсэг болон хураалгаатай эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 11:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:52 цагт очиж, иргэн Мын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 12:57 цагт очиж, иргэн Ж-ын 10х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 8 дугаар давхар тагт шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 12.30-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:51 цагт очиж, тус байрны иргэн А-ын тагт дээр эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг дахь “Номин” агуулах худалдааны төвийн автомашины зогсоол иргэн Т-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:59 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Дако” төвийн дэргэд “Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг”-т гал гарч байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:06 цагт очиж, сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн Э-ын 3х3 метрийн хэмжээтэй байр /322 дугаартай/-ны дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:41 цагт очиж, иргэн Т-ын 6 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн “Хөх толгой” гудамжинд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 00:04 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:09 цагт очиж, иргэн А-ын 4х8 метрийн хэмжээтэй “Бөбек” хүнсний дэлгүүрийн таазны хэсэг болон хүнсний бүтээгдэхүүн шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 53 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.8 км замыг туулан 00:15 цагт очиж, иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 01:57 цагт хүлээн авлаа.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02:07 цагт очиж, иргэн Э-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн “Уйлантын-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 125 км-т, сумын төвөөс баруун зүгт 3 км-т/ 12.30-ны өдрийн 14:00 цагийн орчим иргэн В-ын 4х5 метрийн хэмжээтэй өвөлжөө, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, “Прадо-95” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид очиж нөхцөл байдалтай нь танилцсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top