Үндэсний аврах бригадын шилдэг алба хаагчид шалгарлаа

134472987_728597114707409_654416065810084061_n.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 2020 онд бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшуулаа.

“Оны тэргүүний салбар”-аар Химийн ажиллагааны салбар, “Оны тэргүүний мэргэжилтэн”-ээр Сургалт, соёл хүмүүжлийн албаны Цацраг, хими, биологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Алтан-Очир,

“Оны тэргүүний ажилтан”-аар Агаарын ажиллагааны салбарын шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахмад Ж.Гантулга, “Оны тэргүүний жолооч”-оор Тээврийн салбарын аврагч-жолооч, ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ, хүнд механизмын жолооч, ахлах ахлагч Д.Мөнхбаяр, “Оны тэргүүний аврагч”-аар Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлагч Б.Ганбаатар, Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Энхбаатар, “Оны тэргүүний тогооч”-оор Техник, хангалт үйлчилгээний албаны тогооч С.Эрдэнэчимэг, “Оны тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар Техник, хангалт үйлчилгээний албаны харуул Б.Эрдэнэпүрэв нарыг тодруулж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top