Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Золжаргал аймгийн 2020 оны “Хууль, хяналтын салбарын оны алдартан”-аар шалгарлаа. Дэд хурандаа Д.Золжаргал нь гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж, ахлах офицер хүртлээ Онцгой байдлын байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байна.
Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит хууль, эрхзүйн салбарын “Оны тэргүүний ажилтан”-аар Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Эрдэнэбаяр тодорлоо. Хошууч Б.Эрдэнэбаяр нь Онцгой байдлын байгууллагад мөн 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.