Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Өмнөговь аймгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 21-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 7, 8-ны өдөр уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-ны өдөр ихэнх нутгаар, 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр, 7-ны өдөр говь, талын нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 6-ны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадат вилла” хотхоны 1 дүгээр байр байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 04:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 04:46 цагт очиж, иргэн Ц-ийн 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажилласан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжинд иргэн Д-ийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 09:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:10 цагт очиж, автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн “Геологи” хорооллын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:29 цагт очиж, иргэн Б.Мэгзэрийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 05:16 цагт очиж, иргэн Д-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Гүн худаг” гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ний өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:26 цагт очиж, иргэн Л-ын 6х12 хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон лаагийн 12 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:33 цагт очиж, иргэн Б-ийн “Легас” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Танан-Импекс” ХХК-ийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний дрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:33 цагт очиж, иргэн Д-ийн 10х50 метрийн хэмжээтэй байшингийн 4х4 метрийн хэмжээтэй өрөө, дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 02:21 цагт хүлээн авсан.Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02:30 цагт очиж, иргэн О-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, иргэн Н-н 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн “Шийр” хорооллын 3 дугаар гудамжинд иргэн Т-ын ”Хонда инсайд” загварын суудлын автомашин 01.03-ны өдрийн 09:59 цагт шатсан. Мэдээллийг мөн өдрийн 14:46 цагт хүлээн авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top