Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спортын дунд сургуулийн ажилчдын Шинэ жилийн цэнгүүн “Хатад гоо” зоогийн газарт 2015.12.30-ны өдрийн 17:30 цагаас эхлэн зохион байгуулагдсан бөгөөд сургуулийн манаач иргэн Б /54 настай, эрэгтэй/ 2015.12.30-ны өдрийн 20:30 цагт зоогийн газраас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.31-ний өдрийн 00:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 2015.12.31-ний өдрийн 00:50 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 02:03 цагт “Хатад гоо” зоогийн газраас зүүн урд зүгт 600 метрийн зайд “Ачуут” голын эргээс осгосон байдалтай эсэн мэнд олж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-ийн бичил уурхайн гүнд  нурал болж гар аргаар нүүрс олборлож байсан 3 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.12.30-ны өдрийн 01:03 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 34 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Н /37 настай, эрэгтэй/, М /23 настай, эрэгтэй/ нарын цээж, гар, хөл хэсэг гэмтсэн байсныг уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад Иргэн Б /22 настай, эрэгтэй/-г гаргахаар аврах ажиллагааг зохион байгуулж 2015.12.30-ны өдрийн 12:33 цагт уурхайн 60 метрийн гүнээс  гаргаж тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Тарваган шийрийн гацаа” гэдэг газар Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан 22-00 УБТ улсын дугаартай “Ланд крузер-100” загварын автомашин мөс цөмөрч суусан байна гэсэн дуудлагыг 2015.12.30-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 3 автомашинтай ажиллаж автомашины бүхээгтээ осгож нас барсан иргэн  Д /48 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, автомашиныг уснаас татан гаргаж Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс баруун зүгт 33 км-т /Ө-45066/00//, У-99004/00/// 2015.12.31-ний өдрийн 06:05 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн ба тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээс тодруулахад тухайн газар буюу тус сумын Товгор багийн “Дунд-Аргалант” уулын орчимд нутагладаг иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй гэж мэдэгдсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой, 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;   

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч  УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-ийн 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг Хөх даваа гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар  малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны  иргэн Л-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.30-ны өдрийн 16:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.30-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-ийн эзэмшлийн “Сэрвэн” хүнсний дэлгүүрийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.30-ны өдрийн 14 :31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар багийн Дэвшил хорооллын автозамын зорчих хэсэгт иргэн Б-ийн жолоодож явсан 48-11 УНР улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.30-ны өдрийн 10:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.  Техникийн холбогдолтой ослын талаар:

Ахуйн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Кекшузан цамхаг”-ын 105 дугаар байрны дэргэд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2015.12.30-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдын газрын 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж удаж муудсан, нэр, хаяг  тодорхойгүй /30-35 настай, эрэгтэй/ хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top