Аюулт үзэгдэл,ослын 244 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

GJ1A6668-6r0d5jjsrl6kbop5b9jeysfwslnpfp2knxg8bi0e0qo.jpg

Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 28-аас 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 26 суманд нийт 244 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 160 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 74 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч 6 иргэн түлэгдэж, гэмтсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top