Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад ОБА-ны албан хаагчид оролцлоо

Зэвсэгт хүчний жанжин штабт 2014 оны 01 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Терроризмтой тэмцэхэд төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад ОБЕГ-ын удирдлагууд оролцож, ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.ДарьСүхбаатар “Терроризмын аюултай тэмцэхэд ОБЕГ-ын үүрэг, Зэвсэгт хүчинтэй харилцан ажиллах асуудал” сэдвээр илтгэл тавив.
Мөн “Терроризмтой тэмцэх ажиллагааны үзүүлэх сургууль”-д АТА-ийн Эрэн хайх аврах бүлэг, Тусгай чиг үүргийн бүлэг, НОБГ-ын Аврах ангийн аврах шуурхай салбар, Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 тасаг аврах ажиллагааны багаж хэрэгсэл, гал унтраах 1, аврах ангийн 4 машинтай оролцлоо.
Тус үзүүлэх сургуульд ЗХ, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ-уудын тусгай чиг үүргийн салбарууд харилцан ажиллагаатай оролцов.

scroll to top