Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орж, явган шуурга шуурна, салхи баруун хойноос 6-11 м/с,  26-28 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 7, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Салхи  6, 7-нд  нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Таширын нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 37 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 21:52 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 37 км зам туулан 22:28 цагт очиход “Сүү” ХХК-ийн үхрийн аж ахуйн уурын зуухны 5х4 метрийн хэмжээтэй барилгын дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Өндөр худаг багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 10:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:25 цагт очиход иргэн А-ийн 6×7 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Задгай”-д автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 10:55 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 9 км зам туулан 11:05 цагт очиход иргэн Д-ийн “Марк-2” загварын суудлын автомашин шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 23 дугаар хорооны “Хангай”-н 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:05 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 11:10 цагт очиход иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Хонхор”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 11:53 цагт очиход иргэн Ш-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Мөнх”-ийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 12:27 цагт очиход иргэн М-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 7 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ны өдрийн 12:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 13:04 цагт очиход иргэн Г-ын Оптима загварын суудлын автомашин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны “Баруун салаа”-ны 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 13:21 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 13:29 цагт очиход иргэн Ц-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн “Цагаан-Уул” хүнсний захын хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:48 цагт очиход иргэн Б-ын 5х6 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн барилга шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 15:19 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 15:32 цагт очиход иргэн Н-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн “Их булан”-гийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 22:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:15 цагт очиход иргэн Н-ын 10х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өвөрхангай аймгийн Богд сумын Гүүн-Ус багийн “Өөш хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, аймгийн төвөөс урд зүгт 290 км-т/ Тус сумын харьяат малчин Ө /49 настай, эрэгтэй/ 01.02-ны өдрийн 16:30 цагийн орчим Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас Өвөрхангай аймгийн Богд сумын чиглэлд “Истана” загварын суудлын автомашинаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 01.04-ний өдрийн 14:46 цагт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Сайн төгрөг багийн Хонин хайрхан гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 90 км/-аас эсэн мэнд олсон.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн “Задгай”-д дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 09:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 09:08 цагт очиж тус сумын харьяат иргэн Б/57 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.              

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Очир хотхон”-ы 70 дугаар байрны 3 дугаар орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа тул хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 01.05-ны өдрийн 03:58 цагт ирүүлсэн. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 9 км зам туулан 04:13 цагт очиход иргэн Б /22 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байхад нь хаалгыг нь онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.     

4.Мэдээлэл:    

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шилийн гол багийн “Энэл могойт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ 2 гэр, 1 суудлын автомашин 01.03-ны өдрийн 16:00 цагт шатсан.Тус сумын харьяат малчин Д-ийн 2 гэр, “Старикс” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 01.04-ний өдрийн 15:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Шивэртий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/5 ханатай гэр 01.04-ний өдрийн 14:40 цагт шатсан. Тус сумын харьяат малчин Г-ийн гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 16:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

         

scroll to top