Товчоодод 89 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ

133314857_1543794449147368_6185786002674066552_n.jpg

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Товчоодоор энэ хугацаанд 932 автомашин нэвтэрч, 899 тээврийн хэрэгсэл гарчээ. Нийт 3702 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

scroll to top