1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдад бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтай болон Хэнтэйн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10,11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2. Гал түймэр:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумынУст баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 08:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 09:00 цагт ангийн байрлалаас гарч 4 км зам туулан 09:03 цагт очиж Уст багийн “Дөрвөн-Уул” зах дотор иргэн Д-ын 4х5 метрийн хэмжээтэй “Хүрээ шөл” цайны газрын дээвэр шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хөх толгой” 6 дугаар багийн Жаргалант гудамжинд мотоцикль шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 09:04 цагт очиж Жаргалант гудамжны иргэн Х-ын “Мустанг-5” загварын мотоцикл шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Модны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 09:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 09:47 цагт очиж Хувьсгалчдын Г-ийн иргэн Б-ийн 12х12 метрийн хэмжээтэй модон эдлэлийн үйлдвэрийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойт Орбитын 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 13:50 цагт очиж 36 дугаар гудамжны иргэн М-ын 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 2 дугаар багийн “Дэнж” хорооллын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:49 цагт очиж 9 дүгээр гудамжны иргэн Б-ийн 6х7 метрийн хэмжээтэй мансардтай байшин, 5х6 метрийн хэмжээтэй амбаарын хамт шатаж байсныг 41 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд хорооллын 8 дугаар хэсэгт хашааны гадна автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 22:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:57 цагт очиж иргэн С-ийн “Верна” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 15-р гудамжинд Дэлгүүрийн дээврийн хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 05:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.2 км зам туулан 05:35 цагт очиж иргэн А-ийн 14х10 метрийн хэмжээтэй “Түвшин мандал” дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Мандалын нуга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 01.05-ны өдрийн 18:00 цагийн орчим автомашинтай 2 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг дуудлагыг 01.05-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид тус аймгийн Хэрлэн сумаас Батноров сумын чиглэлд иргэн М-ын жолоодож явсан “Портер 2” загварын бага оврын ачааны автомашинтай А/50 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг 01.06-ны өдрийн 05:30 цагт мөн өдрийн 10:25 цагт Батноров сумын Идэрмэг багийн “Их өвөлжөө” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ нутагладаг малчин Н-д байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, сумын төвд/ Иргэн А нь 01.06-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн 01.06-ны өдрийн 18:00 цагаас эхлэн 7 дугаар гудамжны оршин суугч иргэн А /25 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 01.07-ны өдрийн 01:15 цагт түр зогсоосон. 01.07-ны өдрийн 07:30 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР