Хамтран ажиллах төлөвлөгөөг баталгаажууллаа

01-6y9jrf8b30sae349mouj8ydvemqq11h7z2z0mzfe05c.jpg

Булган аймгийн Онцгой байдлын газраас  Хилийн 0286 дугаар ангитай хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, баталгажууллаа.

Хамтын ажиллагаа нь хилийн бүс, зурваст хүн, малын гоц халдварт өвчин, ойн болон объектын гал түймэр, гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг бэхжүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

Хамтран ажиллах төлөвлөгөөнд 24 асуудлыг тусгаж, биелэлтийг хангаж  ажиллана гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top