1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Цасанд саатсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн нутаг “Хатуугийн давааны энгэр” гэдэг газар “Тоёото” загварын суудлын автомашинтай 4 том хүн, 2 нялх хүүхэд цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.12.31-ний өдрийн 15:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн аймгийн төвд хүргэж өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 1 дүүрэг, 6 аймгийн 10 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Гандан-Уул”-ын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой, 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлаастай” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг “Хөх даваа” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн А, Г, Т нарын суурьт 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Н.Ганбаатарын 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар малчин Г.Балжиннямын 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 203 дугаар цэцэрлэгийн галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.31-ний өдрийн 12:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 1 дүгээр гудамжид иргэн З,Х, Ц нарын 3 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.31-ний өдрийн 18:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, нэмэлт дуудлагаар Гал унтраах, аврах 10, 35 дугаар ангийн 16 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 47 дугаар байрны 8 дугаар давхарт /эзэн нь тодорхойгүй/ тагт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.31-ний өдрийн 22:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 13-р хороо, 19 дүгээр гудамжид иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.01-ний өдөр 05:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагаас Зайсан орох уулын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Ниссан” загварын автомашин, “Хонда” загварын автомашинтай мөргөлдсөн байна гэсэн дуудлагыг 2015.12.31-ний өдрийн 14:42 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Б /50 настай, эрэгтэй/, Д /49 настай, эмэгтэй/, С /37 настай, эмэгтэй/, Ц /31 настай, эмэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар хөнгөн гэмтсэн байсныг анхны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмч нарт шилжүүлсэн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Дархан Ус суваг” ХК-ийн зүүн талын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Тоёото” загварын автомашин самбар мөргөж, төмөр хийцэнд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.01.01-ний өдрийн 03:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /27 настай, эрэгтэй/, Л /27 настай, эмэгтэй/ нарт эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн, түргэн тусламжийн 103-т хүлгээлгэж өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР