Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа

   Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутгаар болон Туул голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд нутгийн баруун хагаст, 12, 13-нд зарим газраар, 14-нд говийн бүс нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 12 дугаар хэсэгт автомашины хөдөлгүүрийн хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:29 цагт очиж, “Монгол хурд” ХХК-ийн “АС440” загварын том оврын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсгээс утаа гарч байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:44 цагт очиж, “Хүргэлт сервис” ХХК-ийн 15х10 метрийн хэмжээтэй сендивчин агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 67 дугаар гудамжинд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 10:25 цагт очиж, иргэн М-ийн 13х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, гал тогооны тааз хана шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны Задгайн 1 дүгээр гудамжинд дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 13:27 цагт очиж, иргэн С-ын 6х4 метрийн хэмжээтэй дугуй засварын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багийн 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:59 цагт очиж, иргэн Г-ийн 5 ханатай, 4 ханатай 2 гэр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 04:02 цагт очиж, иргэн Г-ын 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top