Аюулт үзэгдэл, ослын 239 удаагийн дуудлага бүртгэгджээ

12_2-6quk7rhyywfm2ai37xn64vuqrbjtqo4nuku4b2mlmio-6siitu6nn3c0zpi78qi7ennklp9fo04lsej13doiqm8.jpg

Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 239 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 166 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 63 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 1 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 4 иргэн  нас барсан, гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top