Монголын геодези, фотограмметр, зурагзүйн холбооны гишүүн байгууллагуудаас гурван сая төгрөгийн 20 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай амны хаалтыг Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Монгол Улсад геодези, зурагзүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын түүхт 50 жилийн ой өнгөрөгч онд тохиосон бөгөөд ой хүрээндээ холбооны гишүүн байгууллагуудын дунд хандивын аян өрнүүлсэн гэдгээ энэ үеэр онцолсон юм.
Мөн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэрийлэх үйл ажиллагаааг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа Засгийн газар, Онцгой комисс болон нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.