Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан хөндий багт оршин суугч иргэн О /33 настай, эрэгтэй/ нь сумын төвд айлын цайллаганаас гэрлүүгээ /сумын төвөөс 40 км/ 2015.12.30-ны өдрийн 23:00 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.31-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус сумын Засаг дарга С.Хонайваар ахлуулсан орон нутгийн 62 хүн, 10 машин, 6 мотоцикльтойгоор 2015.12.31-ний өдрийн 12:00 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж, 2016.01.02-ны өдрийн 01:30 цагт иргэн О нь гэртээ эсэн мэнд ирсэн байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн ард дулааны шугамын худагт хүн нас барсан байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2016.01.01-ний өдрийн 14:55 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж /нэр, нас, гэрийн хаяг тодорхойгүй/ эрэгтэй хүн унаж нас барсан байдалтай байсныг гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Энхболдод хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 1 дүүрэг, 6 аймгийн 10 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Гандан-Уул”-ын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой, 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч  УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлаастай” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг “Хөх даваа” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн А, Г, Т нарын суурьт 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Н.Ганбаатарын 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар  малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар  малчин Г.Балжиннямын 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.  Үүнд:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.01-ний өдрийн 19:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.02-ны өдрийн 05:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top