1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Ус, цас, шаварт саатсан: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Их амны хясаа” гэдэг газар Туул голд иргэн А-н “Hyudai Click” загварын автомашинтай 6 иргэн цасанд суусан тухай дуудлагыг 2016.01.02-ны өдрийн 18:02 цагт /19:20 цагт/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аюулгүй болгосон.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 9 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Гандан-Уул”-ын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой, 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлаастай” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг “Хөх даваа” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн А, Г, Т нарын суурьт 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Н.Ганбаатарын 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар малчин Г.Балжиннямын 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн О-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.02-ны өдрийн 10:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 6 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн П-н “Ундрам дэлгүүр”-ийн байшингийн тааз шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.03-ны өдрийн 03:46 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч;
Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн орон сууцны 76В байрны зоорийн давхарт кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг 2016:01:02-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар 7 албан хаагч;
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Шинэ хорооны задгайд иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.02-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 39 дүгээр 5 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР