Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаан боллоо

137025954_1608310802693631_2794556237422835381_n.jpg

Дундговь аймгийн  Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн  2021 оны анхдугаар хуралдаан болж, ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

  Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлж, орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргах, төрийн захиргааны байгууллагуудад чиглэл өгөх, дэмжлэг үзүүлж салбар дундын зохицуулалтыг хангах үндсэн үүрэгтэйгээр ажилладаг юм.

Энэ онд гамшгийн эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийх, малчдын амьжиргааг дэмжих, бэлчээрийн ургамал тариалах, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top