Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар тогтоолоор малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт улсын нөөцөөс автомашин олгохоор шийдвэрлэсэн.
Уг тогтоолын дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн тасаг, Булган аймгийн Хангал сум дах Гал унтраах, аврах анги, Завхан аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл сум дах Гал унтраах аврах анги, Өмнөговь аймгийн Номгон сумын Хүн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хүн эмнэлэг болон Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газарт өнөөдөр “УАЗ -31519” маркийн найман автомашиныг тус тус олголоо.
Шуурхай албаны автомашинуудыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар гардуулан өглөө.