Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 20-ныг хүртэл явагдана.
Онцгой байдлын албанаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй алба хаагчид 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэст хандана уу.
Бүртгэлийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх бөгөөд бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21, магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас доош насны иргэд бүртгүүлэх боломжтой. Зарим их, дээд сургуулийн сургалт, мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.
Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг. Тэтгэлэг горилох их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар, “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн https://www.turkiyeburslari.gov.tr/en/announcement/turkiye-scholarships-2019-applications холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөө авах боломжтой.
Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Зориг /263567/
Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, ахмад Н.Цоггэрэл /262510/
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР