Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад цас орсон.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт 5 дугаар цэцэрлэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:11 цагт очиж 5 дугаар цэцэрлэгийн гал тогоонд хоолны тогоо шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар баг Дөмбөн задгайд /Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:12 цагт очиж иргэн Э-ын 5 ханатай гэр, ”Ниссан тийда” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 32 дугаар гудамжинд /сумын төвөөс баруун зүгт 4 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:11 цагт очиж 32 дугаар гудамжны иргэн Ц-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн “Баруун бүсийн тулгуур” төв зах Цахилгаан барааны агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:36 цагт очиж иргэн Д-ийн 10х6 метрийн хэмжээтэй цахилгаан барааны агуулах, цахилгаан бараа шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:31 цагт очиж иргэн Б-ын “Санёонг Родиус” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Япон цэргийн цогцолборын 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:50 цагт очиход 26 дугаар гудамжны 2 тоотод эзэмшигч тодорхойгүй 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 35 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 00:15 цагт очиж иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 23 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 00:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 00:31 цагт очиж иргэн Н-ын Маяти загварын автомашины зорчигчийн бүхээг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан баг 1 дүгээр хэсэг Ундаргч ХХК-ын хашаанд /аймгийн төвөөс урд зүгт 19 км/-т Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 03:02 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 03:23 цагт очиж иргэн С-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, үүдний хэсэг шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 23/А дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 03:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 03:53 цагт очиход иргэн У-ын 5 ханатай гэр, 3 метр хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Ходон” гэдэг газрын орчим /сумын төвөөс баруун урд зүгт 32 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 312 км/-т 09:46 цагт 3.6 магнитуд, 12:19 цагт 3.5 магнитуд, 03:14 цагт 4.6 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top