Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.
Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-5, бага насны хүүхэдтэй гэр бүл-22, эрүүл мэндийн шалтгаантай-12, саатуулах байранд байсан-19, бусад шалтгаантай 107 иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.