Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай болон Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. Хүйтэрч 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27, 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Өгөөмөр багийн “Хадан-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 113 км-т, сумын төвөөс урд зүгт 13 км-т/ Автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 14.35 цагт очиход тус аймгийн “Гашуун Сухайт” хилийн боомтоос “Таван толгой” ХХК-ийн чиглэлд “Чимелон” ХХК-ийн иргэн А-ийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын автобусны буудалд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 06:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 06:08 цагт очиход иргэн Ц-ийн 2×4 хэмжээтэй сендвичэн ТҮЦ-ийн дээвэр, эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:55 цагт очиход иргэн Ч-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын Дангийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:37 цагт очиход иргэн С-ын 5 ханатай гэрийн эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн “Уурхайчин-1” хороололд Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:43 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Чулуут хорооллын 4 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:08 цагт очиход иргэн С-ын “Ниссан Санни” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 21:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:56 цагт очиход иргэн Б-ын 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 307 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°12’36”, У-100°21’00″/ 01.25-ны өдрийн 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, 01.26-ны өдрийн 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.    

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл багийн “Элстийн хүрэн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 297 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ 01.25-ны өдрийн 12:00 цагийн орчим 1 иргэн малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.25-ны өдрийн 23:01 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Д/30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top