Бүтээлч ажил:Гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмж

3.jpg

  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал унтраах даралтын хоолой эвхэх зөөврийн төхөөрөмжийг хийж, ашиглаж байна.

Тус төхөөрөмж нь гал түймэр, гамшиг ослын үед гал сөнөөгчийн ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх, өвлийн улиралд хөлдөхөөс хамгаалж усыг хурдан шавхах, түргэн шуурхай эвхэж хураах зориулалттай.

Тус төхөөрөмжийг  гарын доорх материал болон хаягдал төмөр ашиглаж хийсэн байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top